Saturday, April 27, 2013

ДНХ хеликаз


Хеликаза нь бүхий л амьд организмд амин чухал үүрэгтэй бүлэг энзимүүд юм. Тэдний гол үүрэг нь организмын ДНХ-ийн эрчлээсийг задлах байдаг. Эдгээр нь нуклейн хүчлийн фосфодиэстерийн үндсэн шугам дагуу хөдөлдөг мотор уургууд бөгөөд ингэж хөдлөх үедээ АТФ-ийн гидролизоос үүссэн энергийг ашиглаж нуклейн хүчлийн (ДНХ, РНХ эсвэл РНХ-ДНХ эрлийз г.м) хос гинжийг салгадаг. Эукариот эсийн генийн кодын ойролцоогоор 1% нь хеликаза энзимд зориулагдсан байдаг. Хүний геномд 95 илүүдэл бус (non-redundant) хеликаза энизм кодлогдсон байдгаас 64 нь РНХ хеликаза, 31 нь ДНХ хеликаза байна. Эсийн дотоод дахь ДНХ репликаци, транскрипци, трансляци, рекомбинаци, ДНХ-ийн засварлах болон рибосомын биогенез зэрэг олон үйл явцад нуклейн хүчлийн хос гинжийг салгах хэрэгтэй болдог ба үүнд хеликаза энзимүүд шаардагдана.

0 comments:

Post a Comment