Tuesday, April 30, 2013

ER транслокатор

video

ER translocator гэдэг нь эндоплазмын хүүдий дээр байрлах мембраны нэг талаас нөгөө тал руу полипептидийг зөөвөрлөгч суваг уураг юм. Үүнийг өөрөөр транслокон гэж нэрлэдэг. Транслокон нь хаашаа зөөвөрлөгдөхийг заагч чиглүүлэгч дараалал бүхий рибосомд нийлэгжиж буй полипептидийг цитозолоос эндоплазмын хүүдийн хөндий рүү зөөвөрлөгч уургийн бүрдэл юм. Эдгээр уургийн тусламжтай рибосомд нийлэгжиж буй полипептид чиглүүлэгч дарааллаараа танигдаж гидрофоб шинж чанартай липидийн хос давхаргаар нэвтрэх боломжтой болдог.

0 comments:

Post a Comment