Monday, April 29, 2013

Рибосомд явагдах элонгаци


Элонгаци нь рибосомын Р байрлалд fMet-tRNA орж ирснээр эхэлдэг ба ингэснээр рибосомд конформацийн өөрчлөлт бий болж А байрлалд аминоацил-tRNA орж холбогдох боломжтой болдог. Энэхүү холбогдох үйл явц жижиг ГТФазын идэвхи бүхий элонгацын фактор (EF-Tu)-ын оролцоотой хялбархан явагдана. Одоо Р байрлалд mRNA-д кодлогдсон уургийн пептидийн гинжний эхлэл байрлах бөгөөд А байрлалд пептидийн гинжинд шинээр холбогдсон амин хүчил байршина. tRNA-тай холбогдсон уртсаж буй полипептид Р байрлалд байхдаа tRNA-ээс салах ба полипептидийн сүүлийн амин хүчил болон А байрлалд tRNA-тэй холбоотой хэвээр байгаа амин хүчлийн хооронд пептидийн холбоо үүсдэг. Энэхүү процессийг пептидийн холбоо үүсэх гэж нэрлэх ба рибозим (рибосомын 50S дэд нэгжид байрлах 23S рибосомын RNA)-оор катализжина. Одоо А байрлалд шинээр бий болсон пептид tRNA-тэй холбоотой байрлах ба дипептидил-tRNA гэж нэрлэдэг. Харин Р байрлалд аминхүчлээсээ салсан tRNA байрлах ба деацилжсан-tRNA гэж нэрлэдэг. Элонгацийн эцсийн шат буюу транслокацийн үед Р байрлал дахь деацилжсан-tRNA болон А байрлал дахь дипептидил-tRNA өөрсдийн харгалзан кодоны дагуу хөдөлж Е болон Р байрлалд тус тус орж ирэх ба шинэ кодон А байрлалд орж ирнэ. Энэхүү процесс элонгацийн фактор-G (EF-G)-ийн тусламжтай катализжина. А байрлалд EF-Tu-ийн тусламжтай дараагийн аминоацил-tRNA орж ирж байхад Е байрлалаас деацилжсан-tRNA салж гарч байдаг.

0 comments:

Post a Comment