Friday, May 3, 2013

Кинезин


Кинезин нь эукариот эсэд байдаг мотор уургийн бүлэгт хамаарах уураг юм. Кинезин нь бичил сувганцар филаментуудын дээгүүр хөдлөх бөгөөд ингэхдээ АТФ-ийн гидролизийн дүнд үүссэн энергийг ашигладаг. Кинезиний идэвхитэй хөдөлгөөн нь эсийн хэд хэдэн үйл ажиллагааг дэмжих бөгөөд үүнд митоз болон мейоз хуваагдал, эсийн дотоод дахь зөөвөрлөлт (аксоны зөөвөрлөлт г.м) зэрэг багтана. Ихэнхи кинезинүүд бичил сувганцарын нэмэх төгсгөл рүү хөдлөх бөгөөд энэ нь эсийн төвөөс эсийн зах руу зөөвөрлөлт хийгдэх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ төрлийн зөөвөрлөлтийг антерограде зөөвөрлөлт гэнэ. Динейн зэрэг зарим мотор уургууд үүний эсрэгээр бичил сувганцарын хасах төгсгөл рүү зөөвөрлөлт хийдэг.

0 comments:

Post a Comment