Tuesday, October 8, 2013

Cross strand exchange


Энэ нь нэг төрлийн генетик рекомбинаци (удмын мэдээлэл эрлийзжих)-ийг өөрөөр гомолог рекомбинаци гэж нэрлэдэг ба энэ үед гомолог хос хромосомын хооронд нуклеотидын дараалал солигдох үйл явц  явагдана. Энэ төрлийн рекомбинаци нь эсийн репараци (ДНХ-ийн алдааг засах)-ийн механизмын чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Мейоз хуваагдлын үед шинээр үүссэн ДНХ молекулд энэ төрлийн рекомбинаци явагдсанаар шинээр үүссэн ДНХ молекул дахь нуклеотидын дараалал эх ДНХ молекулаас өөрчлөгддөг байна.

0 comments:

Post a Comment