Thursday, October 17, 2013

Бичил катетер


Бичил катетер (microcatheter) нь судсан дотуурх оношлогоо, эмчилгээний үед оношлогоо, эмболизаци, эмчилгээний материалыг тухайн судсанд сонгомлоор хүргэх зорилгоор ашиглагддаг судсан дотуурх интервенцийн нэгэн чухал хэрэгсэл юм. Бичил катетерийн тусламжтай сонгож авсан нэг судсыг сэтгүүрдэж улмаар эмийн бодис, эмболизацийн материалыг тухайн судсанд сонгомлоор хүргэснээр эмчилгээ, оношлогооны чанарыг сайжруулах боломжтой. Титмийн интервенцийн үед бичил катетерийг бүлэн нэвтлэгч бичил хөтлөгч (guide)-ийг тулж дэмжих, ингэснээр залагдалт (manipulation) сайжруулах зорилгоор ашигладаг.

0 comments:

Post a Comment