Sunday, October 6, 2013

Митохондр

video

Митохондр нь ихэнхи эукариот эсэд байдаг мембранаар хүрээлэгдсэн эрхтэнцэр (органель) бөгөөд 0.5-1.0мкм диаметртай байна. Энэхүү эрхтэнцэрийг өөрөөр эсийн цахилгаан станц гэж нэрлэсэн учир нь химийн энергийн эх сурвалжийг ашиглан эс дэхь АТФ-ийн ихэнхи хэрэгцээг хангадагт оршино. Эсийг энергиэр хангахаас гадна митохондр эсэд дохио дамжих, эсийн ялгаран хөгжил, эсийн үхэл, апоптоз болон эсийн өсөлт хөгжил, мөчлөгийг хянахад оролцдог. Митохондр нь фосфолипидийн хос давхарга болон уургаас тогтох гадна, дотно хоёр мембрантай. Митохондр үндсэн 5 хэсгээс бүрддэг нь гадна мембран, мембран хоорондын зай, дотно мембран, крист (дотно мембран хунирсны улмаас үүссэн ургацаг маягийн бүтэц), матрикс (дотно мембран доторхи зай) зэрэг юм. Эдгээр нь тус тусдаа бие даасан үүрэгтэй.

0 comments:

Post a Comment