Sunday, November 3, 2013

Lac оперон

video

Оперон гэдэг нь зохицуулагч дохио болон промоторийн хяналтанд орших бүлэг бүтцийн генийг багтаасан ДНХ-ийн үйл ажиллагааны нэгж юм. Оперон нь промотор, оператор, бүтцийн генүүд гэсэн шугаман бүтэцтэй байх ба зохицуулагч генүүд заавал оператор дарааллын ойролцоо байх албагүй. Оперон нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Promoter (промотор): генийн транскрипцийг эхлүүлдэг нуклеотидын дараалал. Уг дарааллыг РНХ полимераза энзим таньж сууснаар транскрипци явагддаг. Regulator (зохицуулагч ген): Эдгээр генүүд нь өдөөгч (inducer) молекул (lac operon-ы хувьд өдөөгч молекул нь лактоз болдог) болон хам-дарангуйлагч (corepressor) уургуудаар дамжуулж operator (оператор)-ийн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Зарим тохиолдолд зохицуулагч генийг опероны бүтцэд оруулж тооцохгүй байх нь бий. Operator (оператор): Дарангуйлагч уураг холбогддог ДНХ-ийн дараалал. Оператор дараалалтай дарангуйлагч уураг холбогдсон тохиолдолд РНХ полимераза энзимийн хөдөлгөөн саатуулагдах ба ингэснээр бүтцийн генүүдийн транскрипци явагдахгүй.Structural gene (бүтцийн генүүд): Опероны үйл ажиллагаагаар зохицуулагдаж байдаг бүлэг генүүд. Дээрхи видеонд эс дэхь лактозын концентрацийг зохицуулагч Lac operon-ы үйл ажиллагааг харуулсан болно.

0 comments:

Post a Comment