Tuesday, November 5, 2013

Миокардийн гүүр

video

Миокардийн гүүр (myocardial bridge) гэдэг нь титэм судсан дээгүүр зүрхний булчингийн зарим хэсэгт дамнаж байрлахыг хэлэх ба үүний улмаас систолын үед зүрхний булчин агшихад титэм судсыг дарж нарийсгадаг. Хэвийн үед титэм судас перикардийн доогуур зүрхний булчингийн дээд талаар тархан байрлах ба бичил эргэлтийн судсууд нь миокарди давхаргын гүн рүү салбарлан орох замаар зүрхний булчинг цусаар хангаж байдаг. Систолын үед титмийн том судсууд цусаар дүүрдэг бол диастолын үед бичил эргэлтийн тогтолцоо цусаар хангагддаг. Миокардийн гүүр үүсэхэд систолын үед энэхүү титэм судсан дээгүүр дамнаж байрласан миокардийн хэсэг агшилтынхаа улмаас титэм судсыг дарж нарийсгаснаар цусны урсгалыг бууруулна. Миокардийн гүүр нь төрөлхийн гажиг бөгөөд нийт хүн амын дунд 5% орчим тохиолддог. Хэрэв систолын үед 50% буюу түүнээс бага хэмжээний нарийсал үүсгэж байвал хоргүй гэж үздэг ба хамгийн багадаа 70% хүртэл нарийсал үүсгэж байвал цээжний өвдөлт болон бусад зовиур бий болно. Зарим тохиолдолд миокардийн гүүр нь судас агчил (vasospasm), хэм алдагдал, ховдлын тахикарди, цээжний өвдөлтийн шалтгаан болох нь бий. Дээрхи видеонд LAD-ийн 2-р диагональ салааны орчимд систолын үед титэм судас дарагдаж нарийсч байгааг харж болно.

0 comments:

Post a Comment