Tuesday, November 12, 2013

Rotablator ашиглан атерэктоми хийх

video

Rotational atherectomy гэдэг нь титэм артери луу жижиг өрөм оруулж шохойжиж хатуурсан атеросклерозын товрууг өрөмдөж улмаар титмийн цусны урсгалыг нэмэгдүүлэх ажилбар юм. Ердийн баллоон тэлэгчээр судасны хана руу түлхэж тэлэх боломжгүй хэтэрхий хатуурч шохойжсон товрууг нүхэлж судасны хөндийг томруулах, стент байрлуулах үед товруу титэм судасны хана дагуу гулсаж, шилжиж байгаа морфологийн хувьд тогтворгүй товруу зэргийн үед хэрэглэнэ. Өндөр хурдтай эргэлдэх металл хошууны тусламжтай шохойжсон товрууг задалж маш жижиг хэсгүүд болж задлах дээр үндэслэдэг. Эдгээр жижиг хэсгүүдийн 95% нь 5 микрон буюу эритроцитоос жижиг хэмжээтэй болж задардаг тул цусны урсгалаар зөөгдөж ретикуло-эндотелийн тогтолцоонд залгигдаж зайлуулагддаг байна.

0 comments:

Post a Comment