Wednesday, November 6, 2013

Трансляци

video

Трансляци гэдэг нь мРНХ-ийн загвар дээр тулгуурлан уураг нийлэгжүүлэх процесс юм.  Үүнд дараах хэд хэдэн зүйлс чухал үүрэгтэй. мРНХ (мэдээллийн РНХ), рибосом, тРНХ (тээврийн РНХ), чөлөөлөх хүчин зйл (release factor). Трансляци эхлэл (initiation), уртсалт (elongation), төгсгөл (termination) гэсэн 3 үе шаттай явагдана. Эхлэл: мРНХ нь полиА сүүл, өвөрмөц амин хүчилд тохирох кодон, метилжсэн малгай гэсэн хэсгүүдтэй. Рибосомын жижиг нэгж метилжсэн малгайгаар дамжуулж мРНХ таньж холбогдох ба улмаар трансляци эхлэх байрлал руу шилжин байршдаг. тРНХ нь мРНХ-ийн кодонтой хамжаа зарчмаар тохирох антикодоныг агуулсан байдаг. Трансляцийн эхний кодон АУГ байдаг ба үүнийг эхлэх кодон (start codon) гэнэ. Эхлэх кодонд тохирох антикодон УАЦ байх ба тус антикодоныг агуулсан тРНХ нь метионин амин хүчлийг авч ирж холбогддог. Үүний дараа Р байрлал (peptidyl site), А байрлал (aminoacyl site), E байрлал (exit site) рибосомын том нэгж ирж холбогдоно. Элонгаци: шинээр зөөгдөн ирж буй аминоацил-тРНХ рибосомын А байрлалд байрших ба Р байрлалд буй өмнөх тРНХ-тэй холбогдсон амин хүчилтэй пептидийн холбоогоор холбогдох замаар полипептидийн гинж уртсана. Шинээр пептид холбоо үүссэний дараа EF-G (элонгацийн фактор G) рибосомын А байрлалд орж ирж улмаар мРНХ-г нэг кодоноор түлхэн хөдөлгөнө. Төгсгөл: мРНХ шилжин хөдөлсөөр элонгацийн төгсгөл болоход рибосомын А байрлалд зогс кодон (stop codon) орж ирэхэд чөлөөлөх хүчин зүйл холбогдож улмаар рибосомын хэсгүүд салан одсоноор трансляци дуусна.

0 comments:

Post a Comment