Monday, December 23, 2013

Уушигны артери сэтгүүрдэх

video

Сэхээн амьдруулах, эрчимд эмчилгээний практикт уушигны артерийг сэтгүүрдэж баруун ховдол, уушигны артери, уушигны бичил эргэлтийн даралтыг хэмжих катетер буюу Swan Ganz катетер байрлуулах нь чухал ач холбогдолтой байдаг. Swan Ganz катетер байрлуулснаар бид өвчтөний гемодинамикийн талаарх чухал мэдээллийг авах боломж бүрддэг. Уушигны артерийн бөглөрөл, уушигны эмболизм, зүрхний шок, өөр бусад төрлийн шокуудын үед уушигны артери, уушигны бичил эргэлтийн даралтуудыг хянах боломж олгодог чухал ач холбогдолтой ажилбар юм. Түүнчлэн Swan Ganz катетераар дамжуулж зүрхний гаргалт (cardiac output) зэрэг үзүүлэлтийг тооцох боломжтой байдаг. Дээрхи видеонд уушигны артерийг сэтгүүрдэж Swan Ganz катетер байрлуулах ажилбарыг хэрхэн гүйцэтгэх болон хяналтын мониторд даралтын муруйг хэрхэн тайлбарлах талаар дурьдсан болно.

0 comments:

Post a Comment