Tuesday, December 10, 2013

IVUS хяналтат титмийн интервенци


Та бүхэнд өмнө нь судсан дотуурх хэт авиан шинжилгээ (intravascular ultrasound буюу IVUS)-ий талаар мэдээлэл хүргэж байсан билээ (дараах холбоосоор орж энэ тухай видео мэдээллийг авч болно http://video.mhea.mn/2013/10/intravascular-ultrasound.html). Тэгвэл энэ удаад титэм судасны интервенцийн үед IVUS ашиглан шийдвэрлэсэн нэгэн тохиолдлыг хүргэж байна. Дээрхи видеонд гарч буй өвчтөний титмийн ангиографид LAD-ийн дунд хэсэгт 50% орчим нарийсал илэрсэн байсан ба стент тэлэлт хийх эсэх, хийвэл ямар стент ашиглах зэрэг шийдвэр гаргахын тулд нарийслыг үнэлэх шаардлага гарсан. Ингээд IVUS ашиглан нарийссан хэсэг дэхь атеросклерозын байдалд үнэлгээ өгсөн байна (Видео 1). IVUS үнэлгээнд үндэслэн нарийссан хэсэгт drug-eluting стент тавихаар шийдвэрлэсэн бөгөөд стент тэлэлт хийсний дараах судасны хөндий, стент тэлэлт хийгдсэн байдалд дахин IVUS ашиглан үнэлгээ хийжээ (Видео 2). Дээрхи байдлаар титмийн интервенцийн үед IVUS ашиглан нарийсал, атеросклерозын байдалд үнэлгээ өгөх нь эмнэлзүйд чухал шийдвэрүүд гаргахад тусалдаг.

0 comments:

Post a Comment