Tuesday, December 31, 2013

Аяндаа үүссэн анхдагч пневмотораксын үеийн хатгалт

video

Анхдагч өөрөө үүссэн пневмоторакс гэдэг нь уушиг болон гялтангийн суурь, үндсэн эмгэггүй тохиолдолд цээжний хөндийд хий хуримтлагдахыг хэлнэ. Анхдагч өөрөө үүссэн пневмоторакс бага хэмжээтэй бол нэмэлтээр хүчилтөрөгч өгч, өвчтөнийг хянах шаардлагатай болдог. Хэрэв гялтангийн хөндийд их хэмжээний хий хурсан, тэр нь амьсгалах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж хүчилтөрөгчийн хангалтыг бууруулж буй, мэдэгдэхүйц эмнэлзүйн зовиур шаналгааг үүсгэж байвал цээжний хөндийд хурсан хийг хатгалт хийж гадагшлуулах шаардлагатай. Дээрхи видеонд цээжний хөндийд хий хурсан тохиолдолд түүнийг хатгалт хийж гадагшлуулах ажилбарыг хэрхэн гүйцэтгэхийг харууллаа.

0 comments:

Post a Comment