Friday, December 6, 2013

Өөрөө тэлэгч стент

video

Өөрөө тэлэгч стент (self apposing stent) нь титэм судасны эмгэгийн үед ялангуяа цочмог зүрхний шигдээс, салаалалт орчмын гэмтэлийн үед хэрэглэх боломжтой шинэ төрлийн стент юм. Цочмог зүрхний шигдээсийн үед тромбоор бөглөрч, нарийссан титэм судасны хэсэгт стент тэлж байрлуулснаар цусны урсгалыг сэргээх нь ихээхэн үр дүнтэй байдаг. Стентийг тэлж байрлуулах үед судасны хана болон стентийн хооронд тодорхой хэмжээний тромбо хавчуулагдан үлддэг. Улмаар дараа дараагийн эмчилгээний үр дүнд тромбо задарч арилах үед баллооноор тэлж байрлуулдаг уламжлалт стентийн металл хэсэг ил гарснаар дахин тромбо сууж бөглөрөх нөхцөл бүрддэг. Түүнчлэн цочмогоор нарийссан судас эргэн тэлэгдэх үед уламжлалт баллооноор тэлдэг стент тухайн судасны диаметрт тохирохгүй болдогоос стент дахин бөглөрөх эрсдэл гарч ирдэг байна. Тэгвэл дээрхи өөрөө тэлэгч стент нь тромбо задрах, судас эргэн тэлэгдэх, эмийн эмчилгээний үр дүнд атеросклерозын товруу багасах зэргээр судасны диаметр томрох үед дагаж өөрөө аяндаа тэлэгдэж, судасны хананд сайтар сууж өгч байдаг тул стент тромбоз зэрэг хүндрэл хожуу хүндрэл үүсэхээс сэргийлдэг байна.

0 comments:

Post a Comment