Wednesday, December 25, 2013

Шокын үүсэл хөгжил



Видео 1. Цээжний гаднах эхокардиографи, парастернал урт тэнхлэгийн харалт, эмнэлэгт ирэх үеийн болон 12 цагийн дараах байдал.
Эмнэлэгт ирэх үед (А видео) систолын шахалтын хувь (EF) 52%, доод-хажуу болон доод ханын гипокинезитай (сумны үзүүрээр заав). 12 цагийн дараах байдлаар (В видео) зүүн ховдлын, хүнд зэргийн, глобал систолын дисфункци илэрсэн (сумаар заав) ба шахалтын хувь (EF) 24%.

Видео 2. Цээжний гаднах эхокардиографи, богино тэнхлэгийн харалт, эмнэлэгт ирэх үеийн болон 12 цагийн дараах байдал. 
Эмнэлэгт ирэх үед (А видео) доод-хажуу болон доод ханын гипокинези илэрсэн. Миокарди өвөрмөц бусаар зузаарсан, хавантсан байдалтай (сумаар заав). 12 цагийн дараах байдлаар (В видео) зүүн ховдлын глобал болон доод ханын систолын дисфункц илэрсэн (сумаар заав), шахалтын хувь (EF) 24%.

Видео 3. Цээжний гаднах эхокардиографи, зүрхний оройн дөрвөн хөндийт харалт, эмнэлэгт ирэх үеийн болон 12 цагийн дараах байдал. 
Эмнэлэгт ирэх үед (А видео) хөнгөн зэргийн зүүн ховдлын дисфункци харагдана (сумаар заав), баруун болон зүүн ховдол дагууд дунд зэргийн хаван болон гипертрофи илэрсэн. Бага зэргийн перикардийн шингэн сайн дүрслэгдэхгүй. 12 цагийн дараах байдлаар (В видео) зүүн ховдлын хүнд зэргийн, глобал систолын дисфункци илэрсэн (сумаар заав). Перикардийн шингэн хэмжээний хувьд нэмэгдсэн. Рестриктив хэлбэрийн дүүрэлт бүхий хүнд зэргийн, диастолын дисфункци мөн илэрсэн.

Видео 4. Цээжний гаднах эхокардиографи, зүрхний оройн дөрвөн хөндийт харалт, биеийн гаднах мембран хүчилтөрөгчжүүлэгч (ECMO) дэмжлэгийн дараах байдал. 
ECMO дэмжлэгээс хойш 5 өдрийн дараа (А видео), миокардийн хаван буурсан (сумаар заав), перикардийн шингэн шимэгдсэн. Зүүн ховдлын систолын үйл ажиллагаа хэвийн болсон. Дахин 3 өдрийн дараах эхокардиограмм (В видео)-д миокардийн хаван бүрэн арилсан байна (сумаар заав).

0 comments:

Post a Comment