Thursday, January 16, 2014

Мөгөөрсөн хоолойн экстубаци


Мөгөөрсөн хоолойн экстубаци гэдэг нь интубацийн гуурсыг цагаан мөгөөрсөн хоолойгоос гаргах ажилбар юм. Уг ажилбр нь мэс заслын өрөөнд, мэдээгүйжүүлгийн дараах хэсэгт, эрчимт эмчилгээний хэсэг зэрэг газруудад түгээмэл хийгддэг. Дээрхи видеонд ерөнхий мэдээгүйжүүлэг болон богино хугацаагаар интубаци тавьсны дараа экстубаци хийх ажилбарт голчлон анхаарсан ба урт хугацаагаар интубаци тавьсны дараа экстубаци хийх нь нэмэлт анхаарах зүйлсийг багтаасан байдаг бөгөөд тусад нь авч үздэг. Мөгөөрсөн хоолой дахь интубацийн гуурсыг тодорхой хугацааны дараа экстубаци хийж авах ажилбарыг эмнэлзүйн эмч бүхэн эзэмшсэн байх нь зүйтэй бөгөөд дээрхи видео таньд уг ажилбарыг хэрхэн зөв, аюулгүйгээр хийж гүйцэтгэх хийгээд, заалт, анхаарах зүйлс, гарч болох хүндрэл зэргийн талаар суралцахад тань туслах болно.

0 comments:

Post a Comment