Monday, January 27, 2014

Гэмтлийн дараа аарцаг ясыг түр зуур тогтворжуулах арга зүй

video

Томоохон хэмжээний осол, гэмтлийн үед өндөр ачааллын нөлөөгөөр үүссэн хугарлын улмаас аарцгийн ясан цагирагийн бүрэн бүтэн байдал алдагдаж гэмтдэг. Аарцгийн ясан цагираг дотор давсаг, шээс дамжуулах суваг, ташааны артери, венийн судсууд гэх мэт чухал эрхтэнүүд байрлаж ясан цагирагаар хамгаалагдаж байдаг. Тиймээс том хэмжээний аарцгийн гэмтлийн үед богино хугацаанд хугарлыг тогтворжуулах арга хэмжээ авснаар эдгээр чухал эрхтэнүүд хугарсан ясаар хатгагдаж цоорох, тасрах, урагдах зэрэг аминд аюултай хүндрэлүүдээс сэргийлэх боломж олгодог. Бид энэ удаагийн видео нийтлэлээрээ гэмтлийн дараа аарцаг ясыг түр зуур тогтворжуулах арга зүйг хүргэж байна.

0 comments:

Post a Comment